Бээжингийн аварга нисэх буудал өнөөдөр нээлтээ хийнэ

2019 оны 9 сарын 20

Хятадын нийслэл Бээжин хотын өмнөд хэсэгт байгуулагдсан Дашин Олон Улсын Нисэх Буудал (ОУНБ) тус улсын үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойн өмнөхөн ашиглалтад орохоор бэлэн болжээ.

Arslan.mn

Шинэ нисэх буудлын анхны нислэгийг маргааш Хятадын China Southern авиа компани дэлхийн хамгийн том агаарын хөлөг болох Airbus A380 нисэх онгоцоор үйлдэх гэж байна.

Дэлхийн агаарын аялалын томоохон төв болсон Бээжин хотод хоёр дахь олон улсын нисэх буудал зайлшгүй хэрэгтэй болоод байсан юм.

Одоогийн нисэх буудал нь ачааллаа дийлэхгүй болсон бөгөөд 2018 онд 100 сая гаруй зорчигчид үйлчилсэн үзүүлэлтээр дэлхийд зөвхөн АНУ-ын Атлантагийн Хартсфилд-Жэксоны нисэх буудлын дараа орох болсон байна.

Тэгвэл хоёр дахь буудлаа нээснээр 2022 онд Бээжин хот дэлхийд нэгд бичигдэх агаарын аялалын төв болох тооцоо гарчээ.

Нэртэй архитектор Заха Хадидын загвараар байгуулагдсан Дашин ОУНБ нь 2025 он гэхэд жил бүр 72 сая хүнд үйлчилж, 2 сая тонн ачаа тээвэрлэх зорилт тавьжээ.

2014 онд баригдаж эхэлсэн энэхүү аварга буудалд $60 тэрбумыг зарцуулж, 40,000 гаруй хүн ажилласан байна.

Бээжингийн төвөөс урд зүгт 46 км зайнд байрлах Дашин ОУНБ нь 1.4 сая м.кв талбай эзэлдэг нь 25 ширхэг хөл бөмбөгийн талбайтай тэнцүү гэсэн үг юм. Хэмжээгээрээ дэлхийн хамгийн том нисэх буудалд тооцогдож байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608294
0 эможи

Зочин
2019-09-20 11:46
сонирхолтой
Зочин
2019-09-20 10:30
keyboard_arrow_up