Өнөөдөр “ТОКИО-2020” олимпын хаалтын ёслол болно

2021 оны 8 сарын 08

Arslan.mn

Токиогийн Олимпын бамбарыг буулгаж, “Парис-2024”-т шилжүүлэн өгөх хаалтын ёслолын ажиллагаа Улаанбаатарын цагаар 19:00-д эхэлнэ. Энэ удаагийн хаалтын ёслолд харьцангуй цөөн тамирчин оролцоно. Учир нь коронавирусийн улмаас тэмцээн уралдаанаа дуусгасан тамирчид 48 цагийн дотор Олимпын тосгоныг орхих журмын дагуу нутаг буцаад буй юм.

Хаалтын ёслолд Монголын багийн тугийг чөлөөт бөхийн тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл залах юм байна. Тэрбээр чөлөөт бөхийн хамгийн хүнд жинд медалийн төлөө барилдан тавдугаар байрт орсон билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629575
1 эможи

keyboard_arrow_up