Хятадад тарсан коронавирус хүнээс хүнд халддагийг тогтоож, ДЭМБ шуурхай хурал зарлалаа

2020 оны 1 сарын 21

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр Хятадад шинээр илэрсэн коронавирусын асуудлаар яаралтай хуралдаан зарлажээ.

Arslan.mn

Өнгөрсөн сард Хятадын Ухань хотод анх илэрсэн уг вирус өнөөдөр Азийн гурван улсад нэмж илрээд байгаа юм.

ДЭМБ-ын удирдах зөвлөл маргааш буюу Лхагва гарагт Женев хотод хуралдаж, олон улсын хэмжээнд эрүүл мэндийн онц байдал зарлах үгүйг хэлэлцэж, шийдэх гэнэ.

Ийм онц байдлыг өмнө нь гахайн ханиад, Эбола, Зика вирусны тархалтын үед зарлаж байжээ.

Өчигдөр бас Хятадын засгийн газрын мэргэжилтэн шинэ вирус нь хүнээс хүнд халддаг болохыг баталснаа мэдэгдсэн юм. Өмнө нь ДЭМБ вирусны эх үүсвэрийг амьтны гаралтай, хүнээс хүнд халдах магадлал бага гэж мэдэгдэж байжээ.

Ухань хотод илэрсэн шинэ төрлийн коронавирус нь SARS гэгддэг амьсгалын замын хурц халдварт өвчний вирустэй төстэй байгаа нь аюул дагуулж байна. SARS-ын халдвараар 2002-2003 онд Хятад, Хонг Конгт нийтдээ 650 орчим хүн амиа алдаж байв.

Шинэ коронавирусын халдвар авсан хүний тоо одоо 218, нас барсан хүний тоо гурав болоод байгаа бөгөөд Бээжин, Шанхай зэрэг том хотуудад анхны тохиолдол бүртгэгдээд байна. Хятадад сар шинийн баяр эхэлж байгаатай холбоотой хүн амын шилжилт хөдөлгөөн тархалтыг улам эрчимжүүлэх аюултай байгаа юм.

Өчигдөр бас Өмнөд Солонгост анхны халдвар илэрсэн бол өнгөрсөн долоо хоногт Япон, Тайланд улсуудад илэрсэн байна.

 

Эх сурвалж: AFP

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612801
0 эможи

Зочин
2020-01-21 19:09
Зочин
2020-01-21 16:02
keyboard_arrow_up