Малайзын засгийн газар Ш.Алтантуяа агсантай холбоотой шумбагч хөлөг онгоцны наймааны хэргийг дахин шалгаж эхэллээ

2018 оны 11 сарын 21

Малайзын ерөнхий сайд асан Нажиб Разакыг Франц улсаас худалдаж авсан хоёр шумбагч хөлөг онгоцны наймаатай холбогдуулан шалгаж эхэлжээ.

Arslan.mn

Энэ оны эхний хагаст болсон сонгуулийн үр дүнд огцорсон ерөнхий сайд болон түүний эхнэр, хамсаатнуудыг авлигын олон хэрэгт холбогдуулан шалгасаар байгаа.

Өнөөдрийг хүртэл Малайзын баялгийн сан 1MDB-ийн алдагдсан хөрөнгө мөнгөтэй холбоотой хэргүүдийг голлон шалгасан юм. Тэгвэл одоо шалгах хэрэг нь 16 жилийн өмнө Нажиб батлан хамгаалахын сайд байхдаа “Scorpene” ангиллын хоёр ширхэг шумбагч онгоцыг $1.2 тэрбумаар худалдаж авсан наймаатай холбоотой.

Уг хэрэгтэй холбогдуулан Даваа гарагт Нажибыг дөрвөн цагийн турш байцаасан тухай Малайзын авлигатай тэмцэх газар мэдээлжээ.

Францын үйлдвэрлэгч DCNS компани 114 сая еврог хахууль болгон Нажибын шадар хүн Абдул Разак Багиндагийн компани руу шилжүүлсэн  байдаг.

Энэ наймаанд орчуулагчаар оролцсон Монголын иргэн Шаарийбуугийн Алтантуяа өөрийн хувийг нэхсэн тул 2006 онд Куала Лумпурын ойролцоо алагдсан юм.

2008 онд Малайзын шүүх Разак Багиндаг уг аллагыг захиалаагүй гэсэн дүгнэлт гаргаснаар Нажиб хамгаалагдаж байжээ. Гэвч Нажибын эрх баригч нам өнгөрсөн сонгуульд ялагдсанаар хэрэг дахин сөхөгдөж байна.

Францын тал энэхүү хэргийг шалгаж DCNS компанийн дөрвөн франц захирлыг 2010 онд шийтгэсэн бөгөөд Разак Багиндагийн эсрэг мөн хэрэг үүсгэж байжээ.

Гэвч Малайзын тал Багинда, Нажиб нарыг буруугүй хэмээн хамгаалсаар ирсэн юм.

DCNS компани одоо нэрээ Naval Group болгон өөрчилсөн. Тус компанийг Францын засгийн газар, Францын үндэстэн дамнасан томоохон компани Thales эзэмшдэг.

 

Эх сурвалж: AFP

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
597349
1 эможи

keyboard_arrow_up