Өмнөд Солонгосын дахин нэг дуучин нас барсан байдалтай олджээ

2019 оны 12 сарын 04

Arslan.mn

Өмнөд Солонгосын 27 настай дуучин, жүжигчин Ча Ин Ха гэртээ нас барсныг өчигдөр цагдаа нар олжээ.

Цагдаа нар мөрдлөг явуулж эхэлсэн бөгөөд жүжигчин залууг хэзээ, хаанаас олсон зэрэг нарийн мэдээлэл нь тодорхойгүй байна. 

Ли Жэ Хо гэсэн жинхэнэ нэртэй түүний хувьд “Surprise U” k-pop хамтлагийн дуучин бөгөөд сүүлийн жилүүдэд жүжигчний замналаа амжилттай эхлүүлээд байжээ.

Жүжигчин Ча Ин Ха өнгөрсөн 11 дүгээр сарын 27-ноос "MBC" телевизээр гарч эхэлсэн "Love With Flaws" киноны эмэгтэй гол дүрийн ахын дүрд тоглож байжээ. 

Arslan.mn

Эх сурвалж: koreaboo.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
3
confuse an post
angry an post
611206
5 эможи

keyboard_arrow_up