Антрактид тивийн талаар таны мэдэхгүй 17 БАРИМТ

2019 оны 12 сарын 01

Монгол Улс Антарктид тивд өөрийн судалгааны бааз байгуулж байгаа тухай чихэнд чимэгтэй мэдээ өнгөрсөн сар гарсан билээ. Ингээд Антарктид тивийн талаар таны мэдэхгүй сонирхолтой 20 баримтыг танилцуулья.

1. Нэгэн үе Антарктидад агт араа, мухар олгойгоо авахуулаагүй хүмүүс ажиллаж болдоггүй байлаа. Учир нь тэнд мэс засал хийдэггүй байсан тул очих хүмүүсийн агт араа, мухар олгойг эрүүл байхад нь ч авдаг байв.

2. Антарктид — дэлхийн хамгийн хуурай газар. Тодорхой хэлбэл тэнд байх Мак-Мердо хөндийн зарим хэсэг 2 сая жил хэртэй цас, бороо үзээгүй газар юм. 

3. Улс болгоны нэгэн адил Антарктид тив интернетийн өөрийн гэсэн домен хаягтай 

4. 53 сая жилийн өмнө тэнд цаг агаар дулаахан, +20 хэм байж, эргээр нь дал мод ургадаг байжээ. 

5. 2013 оны 12 дугаар сард "Металлика" хамтлаг Антарктидад концерт тоглосноор дэлхийн бүх тивд тоглолт хийсэн анхны хамтлаг болсон. Мөсөн тивийг доргиохгүйн тулд тоглолтыг тусгай хамгаалалттай асарт хийж, үзэгчид чихэвчээр дууг сонсжээ. 

6. 1960-1972 онд Мак-Мердо дахь АНУ-ын судалгааны баазад цөмийн цахилгаан станц ажиллаж байлаа. 

7. Антарктид тив гал командтай. Жинхэнэ гал сөнөөгчид тэнд ажилладаг. 

8. Хахир хүйтэн цаг агаартай ч тэнд 1150 төрлийн мөөг ургадаг. 

9. Антарктидад цагаан баавгай байхгүй.

10. Украин улсад харьяалагддаг "Академик Вернадский" станц BAR-тай. Энэ бол дэлхийн хамгийн өмнөд цэгт байгаа Баар юм.

Эх сурвалж: ub.life
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
9
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
599616
19 эможи

Зочин
2019-12-01 20:24
олигтой мэдээлэл даанч байсангуй
Зочин
2019-09-20 10:30
keyboard_arrow_up