СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улсын хэмжээнд 2021 он гарснаас хойш гал түймрийн 500 гаруй дуудлага бүртгэгджээ

админ
2021 оны 4 сарын 08

Arslan.mn

Хаврын хуурайшилттай холбоотойгоор гал түймрийн эрсдэл бүхий улирал эхэлжээ. Сүүлийн өдрүүдэд иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гал түймэр ихсэх хандлагатай байгаа бөгөөд өөрийн болон бусдын эд хөрөнгийг хохироох эрсдэл ч бий. Энэ үед иргэдийн сонор сэрэмжтэй байх шаардлагатай байна гэж Экологийн Цагдаагийн Албаанаас мэдээллээ.

Улсын хэмжээнд 2021 он гарснаас хойш 536 дуудлага бүртгэгдсэн байна. Үүний 500 нь ахуйн гал түймрийн, 36 нь эрэн хайх аврах ажиллагааны дуудлага байгаа юм.

Хүн амын нягтаршил ихтэй учраас объектын буюу ахуйн гал түймрийн дуудлага ихэнх хувийг эзэлдэг. Хоногт дунджаар 10-20 дуудлага ирж байна. Ташрамд дурдахад хөл хорионы үеэр иргэд зуслангийн байшин болон гэртээ цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйн улмаас гэртэйгээ шатаж амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд ч бүртгэгджээ. Гал түймрийн улмаас 2019 онд 54 хүн амь насаа алдсан, 2020 оны хаврын үед л гэхэд 33 хүн нас барж, 372 толгой мал хорогдож, 456 гэр орон сууц шатсан гэсэн тоон мэдээлэл байна.

Хашааныхаа өнжмөл өвсийг шатаавал зундаа өвс сайн ургадаг гэдэг ойлголт иргэдийн дунд түгээмэл байдаг. Гэвч энэ нь гал түймрийн аюул үүсгэх томоохон нөхцөл болдог байна.

Хэрэв өвс шатаан ил гал гаргаж, тэр нь иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэхийг холбогдох байгууллагуудаас анхааруулж байгаа юм.

Шар өвс шатааж, гал алдвал зөрчлийн хуулиар торгоно

Өвс шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан бол Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэл тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэдэг.

Тухайлбал, дээрх хуулийн 5-ын 14-д иргэний үүргээ биелүүлээгүй бол, 15-ын 2-т хууль ёсны алба хаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй гэдгээр иргэнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох болон нөхөн төлбөр олгуулахаар заажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625265
0 эможи

УУУ
2021-04-08 11:05
ЕР НЬ БОЛ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭМЧ НАРААСАА ЭХЛЭЭД ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЭЛ ИХ БАЙДАГ ШҮҮ ЭНЭ ХҮНД ХЭЦҮҮ ҮЕД БҮХНИЙГ АШГИЙН ТАЛААС ХАРЖ БОЛОХГҮЙ ЭМЧ НАР ИХ АЖИЛЛАЖ БАЙГААГ ОЙЛГОЖ БАЙНА ГЭХДЭЭ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА ЁС ЗҮЙТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ҮЙЛДЭЛ БҮР ДЭЭРЭЭ МӨНГӨ АШИГ ХАРЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА ГЭЖ БАЙХГҮЙ ТҮМЭН ОЛОН ХАРЖ БАЙГАА
keyboard_arrow_up