ТОДРУУЛГА : Хүмүүжигч зүрхний архаг дутагдалтай гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан

2024 оны 5 сарын 07

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хоригдол нас барсан талаар бид өмнө мэдээлсэн.

Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Х.Баясгалангаас тодрууллаа.

Тэрбээр "Тухайн хоригдол зүрхний архаг дутагдал гэсэн оноштойгоор сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Уг хэргийг одоо цагдаагийн байгууллага шалгаж байна. Урьдчилсан байдлаар зүрхний архаг суурь өвчний улмаас нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Тус хоригдол нь хорих ял эдлэх хугацаандаа сахилгын шийтгэл авч байгаагүй тул сахилгын байранд орж байгаагүй. Мөн биеийн эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалж, Хорихын нэгдсэн эмнэлэгт 20 удаа хэвтэн эмчлүүлсэн байдаг" гэлээ. 

Мөн Ял шийтгэл аваад хорих ангид ирж байгаа хүмүүсийг хүлээж авахдаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулдаг эсэх дээр "Уг хоригдлын тухайд хорих ангид ирэхдээ артерийн даралт ихсэлт, 3 дугаар зэрэг эрсдэл өндөр, зүрхний архаг дутагдал оноштой байсан. Хорихын нэгдсэн эмнэлэг болон тухайн хоригдож байсан ангийнхаа эмчийн байнгын хяналтад байж, эмнэлгийн тусламж үйлчилгээг тогтмол авдаг байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан зүйл ангиар /бага насны хүүхэд хүчирхийлсэн/ 12 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Үүнээс эдлэх ёстой ялынхаа 50 хувийг эдлээд байсан" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
3
sad an post
3
ouch an post
4
confuse an post
1
angry an post
4
656829
22 эможи

Хүн
2024-05-11 19:22
Үйлийн үр хаалга андуураагүй юм бна ш дээ харин бүүр тамлан зовоох байсан юм хар новшийг эрт лалд орчихсон бна хүн сүг чинь бүүр тамлан алах байсан юмааа
Зочин
2024-05-09 14:49
Boljdee viliin vr haalga anduurahgui gej
Зочин
2024-05-09 13:44
Хүүхэд хүчирхийлсэн хог шаар байжээ үхэж далдарсан нь онож дээ амьд бсан бол гарч ирээд дахиад хүүхэд бузарлан үхсэн нь яамай даа
DR. ADITY
2024-05-09 00:00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITY
2024-05-09 00:00
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин
2024-05-08 23:40
Хүүхэд хүчиндсэн арчаагүй новш үхэж байвал таарна юунд эмчилсэн юм
Зочин
2024-05-08 22:14
Хийсэн хэргийг нь сонсоод нэг муу хүн дуусаж дээ ашгүй гэж бодогдов.
Зочин
2024-05-08 20:44
Хүүхэд хүчирхийлсэн бол шангаа хүртэж хүнд муу юм хийсэн бол нэг өдөр өөр дээр чинь буудаг гажиг новшоо
Зочин
2024-05-07 23:04
Бузар хэрэг хийсэн хүн байна. Одоо яахав дээ.
keyboard_arrow_up