С.ЭНХБОЛД: Эрүүл мэндийн салбарын бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд АШУҮИС-тай хамтран ажиллана

2024 оны 5 сарын 07

Arslan.mnӨчигдөр буюу 2024 онэы 05 дугаар сарын 06-ны өдөр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулиас санаачлан Говь-Алтай аймгийн салбар сургуульд "Эрүүл мэндийн салбарын бодлого-Эмч, багш, оюутан залуусын оролцоо, манлайлал" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 
Arslan.mn

Тус хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, АШУҮИС-ийн дэд захирал Ц.Билэгтсайхан, АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн захирал А.Шийрэвнямба, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Өрхийн тэнхимийн эрхлэгч Д.Мягмарцэрэн болон бусад эрдэмтэд оюутан, залуус оролцлоо. 
Arslan.mn

Хэлэлцүүлгийг нээж Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн багш, оюутнуудад зориулан Монгол Улсын Засгийн газраас эрүүл  мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, улс орон даяар хэрэгжиж буй эрт илрүүлэг үзлэг оношилгооны явц, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Мөн тэрээр "АШУҮИС-ийн харьяа Говь-Алтай аймаг дахь АШУҮИС-ийн салбар сургууль нь баруун бүсийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэдэг томоохон бааз сургууль юм. Тиймээс ЭМЯ-аас эрүүл мэндийн салбарын бүсчилсэн хөгжлийг өргөжүүлэхийн тулд АШУҮИС-ийн Говь-Алтайн салбар сургуулийг бодлогын түвшинд дэмжиж ажиллана" гэдгийг энэ үеэр илэрхийллээ. 
Arslan.mn

АШУҮИС-ийн дэд захирал Ц.Билэгтсайхан энэ үеэр "АШУҮИС-ийн орон нутгийн салбар сургуулийн нэг болох Говь-Алтай аймгийн салбар сургуулийн багш, оюутнуудад зориулсан сургалтыг хоёр өдөр зохион байгуулж байна. Сургалтын үеэр АШУҮИС-ийн хөгжлийн бодлого, сургуулийн эрдэм шинжилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт, эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэл, зарим хичээлийн хөтөлбөрийн боловсруулалтын талаар ярилцаж, санал солилцох юм. 

АШУҮИС нь 12 салбар сургуультай бөгөөд үүний гурав нь хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байна. Говь-Алтай аймгаг дахь салбар сургууль нь 70 орчим багш, ажилчидтай бөгөөд 1000 гаруй  оюутнууд суралцаж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656822
1 эможи

keyboard_arrow_up