Эрээнд бүх нийтийг шинжилгээнд хамруулж эхэлжээ

2021 оны 10 сарын 15

Arslan.mn

БНХАУ-ын Эрээн хотод пүрэв гарагт “COVID-19”-ийн дотоодод халдварласан нэг тохиолдол илэрсэнтэй холбогдуулан тухайн өдрөөс хотын бүх оршин суугчийг шинжилгээнд хамруулж эхэлжээ.

Тухайн халдварын тархалтыг судлах, орчныг халдваргүйжүүлэх ажлыг эхлүүлсэн байна. Түүнчлэн өвчтөнтэй ойр байсан хүмүүсийг тусгаарлаж, эмнэлгийн хяналтад оруулжээ.

Хотын захиргаа удирдан захирдаг бүх бүсдээ түр хязгаарлалт тогтоож, орц, гарцын хөдөлгөөний хяналтыг чангатгажээ. Мөн хотын засаг захиргааны агентлагууд, аж ахуй нэгжүүд, төрийн байгууллагууд, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг, мөн сургууль, цэцэрлэгийн сургалтыг түр зогсоожээ.

Эрээний боомт нь Хятад, Монголын хилийн хамгийн том хуурай замын боомт юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631878
0 эможи

keyboard_arrow_up