Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн бямба гарагаас өвлийн хуваарьт шилжинэ

2021 оны 10 сарын 15

Arslan.mn

Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн 2021 оны 10-р сарын 16-ны өдрийн 05:00 цагаас эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжинэ.

Мөн тасалгаат вагон явж эхэлсэн гэж УБТЗ-аас мэдээллээ.

Зорчиг галт тэргээр аялахдаа дараах бичиг баримтыг заавал бүрдүүлнэ.

  1. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт;
  2. Сүүлийн 4 сарын хугацаанд коронавирусийн халдвараар өвчилж эдгэсэн БОЛ эрүүл мэндийн байгууллагын магадалгаа;
  3. Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон 1, 2-т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын бх-ПГУ шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу / шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/

Тасалбараа дараах сувгаар авах боломжтой.

  • https://eticket.ubtz.mn/
  • 1900-1949 мессэж тасалбар
  • https://monpay.mn/app.html
  • E_mongolia
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
631871
1 эможи

keyboard_arrow_up