Н.Түвшинбаярт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

админ
2021 оны 10 сарын 13

Arslan.mn

Олимпын аварга Н.Түвшинбаяр, улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр шалгагдаж байгаа. Өмнөх долоо хоногт хэргийн мөрдөн байцаалт дуусч, прокурорт шилжсэн гэж байсан ч, хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар болжээ.

УПЕГ-аас "Уг хэргийг хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаасан” хэмээсэн юм. 

Н.Түвшинбаярт холбогдох уг хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.1.1 буюу бусдын биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдүүлэх санал гаргаж прокурорт шилжүүлээд байсан юм. Одоо хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дахин шалгаж эхлээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631782
0 эможи

Зочин
2021-10-14 08:13
Түвшинбаяр өөрөө хохирогч харин Энхбат начин г гэмт хэрэгтэн болгох гээд бна уу даа ер л бол тэгж л таарлаа
keyboard_arrow_up