БХТ: Монголд анх удаа гадаргын усыг цэвэрлэн ахуйн зориулалтаар ашиглах шинэ технологийг нэвтрүүллээ

админ
2021 оны 10 сарын 12

Arslan.mn

Говь-Алтай аймагт хэрэгжиж буй "Тайшир-Алтай ус хангамж" төслийн ажил дуусч, энэ сарын 5-8-ны өдрүүдэд техникийн комисс ажиллалаа. Бүгд найрамдах Австри улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр БХБЯ-ны захиалгаар хэрэгжиж буй тус төсөл нь Монголд анх удаа гадаргын усыг цэвэрлэн унд-ахуйн зориулалтаар ашиглах шинэ технологийг нэвтрүүлж байгаагаараа онцлог юм. Төсөл хэрэгжсэнээр Алтай хотын 19 мянган хүн ам дэлхийн жишиг нийцсэн технологиор цэвэршүүлсэн, эрүүл ахуйн стандартад нийцсэн цэвэр усаар хангагдах боломжтой боллоо. Төслийн хүрээнд, нийтдээ 54.8 км урт цэвэр усны шугам, хоёр өргөх насосын станц, 2000 м3 усан сан, хоногт 172м3 ус цэвэршүүлэх хүчин чадалтай ус цэвэршүүлэх байгууламж баригдсан бөгөөд Тайширын усан цахилгаан станцын үүсгэсэн Гэгээн нуураас ус татан цэвэршүүлж Алтай хотын хүн амыг цэвэр усаар хангах юм.

Зураг төслийг "ОСТАП" ХХК, "Могумб" ХХК хийсэн бол, ерөнхий гүйцэтгэгчээр "Ти Ар Эм" ХХК, туслан гүйцэтгэгчээр "Сайрам булган" ХХК ажиллаж, Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналтыг хэрэгжүүллээ.

дотор гэх мэтийн зураг байж болнодотор гэх мэтийн зураг байж болнодотор гэх мэтийн зураг байж болнонэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631764
0 эможи

keyboard_arrow_up