ФОТО : “Намрын ногоон өдрүүд“-ийн нэгдсэн худалдаанд иргэд ам сайтай байна

2021 оны 9 сарын 19

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД”-Д 400 ГАРУЙ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ ОРОЛЦОЖ БАЙНА

Жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ. Цар тахлын энэ амаргүй цагт үйлдвэрлэгч, хэрэглэгчдээ дэмжих зорилгоор ХХААХҮЯ, Жижиг Дунд Үйлдвэрийн Газраас халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд "Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. 

Arslan.mn

15 дахь жилтэйгээ золгож байгаа тус арга хэмжээнд нийт 400 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн ур ухаан, хүч хөдөлмөр, сэтгэл зүрх, цаг хугацаагаа зориулан бүтээсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнээ танилцуулан худалдаалж, иргэд олон нийт ч идэвхтэй оролцож, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа аж. 

Засгийн газраас "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-г хэрэгжүүлж, “Ажлын байрыг дэмжих” 2 их наядын зээлийг олгосон аж. Ингэснээр үндэснийхээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг цар цахлын хүнд үед ажлын байраа хадгалахад нь том дэмжлэг болсон.

Arslan.mn

"Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаанд хамтран зохион байгуулж буй Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгчийн газар, IFAD, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, салбарын төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод оролцжээ.

Гурав дахь өдрөө үргэлжилж буй тус үзэсгэлэн худалдаанд иргэд ам сайтай байлаа. Учир нь зохион байгуулалт сайн хийгдсэн, иргэд тухтай үзэж хараад худалдан авалт хийх боломжтой, халдвар хамгааллын дэглэм сайн сахисан байсныг аж ахуйн нэгжүүд болон иргэд яриандаа онцолж байлаа. 

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ 2021” нэгдсэн арга хэмжээ 23-ныг дуустал үргэлжлэх тул иргэд та бүхэн өргөнөөр оролцож, эх оронч худалдан авалт хийхийг уриалж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631067
0 эможи

keyboard_arrow_up