Улаанбаатарт 21-23 хэм дулаан байна

2021 оны 9 сарын 17

Arslan.mn

 Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна.

2021 оны 9 дүгээр сарын 17-ны 8.00-20.00 цаг  хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 20-22 хэм дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631027
0 эможи

keyboard_arrow_up