ФОТО: “ҮДШИЙН МУЗЕЙ“ өнөөдөр 18:00-22:00 цагийн хооронд ажиллана

2021 оны 9 сарын 16

Arslan.mn

Чойжин ламын сүм музей нь соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүх нийтийн соёл урлагийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор 2011 оноос эхлэн “Үдшийн музей” үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Энэ жил “Үдшийн музей-2021” үйл ажиллагааг өчигдөр, өнөөдөр хоёр өдөр 18:00-22:00 цагийн хооронд зохион байгуулж байна.

Энэ үеэр Монголын түүх, соёлын үнэт өв болох Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүд, зөвхөн энэхүү үйл ажиллагаанд тусгайлан зориулж дэлгэсэн “Хүрээ цам” үзэсгэлэнг үзэх боломжтой юм.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631012
1 эможи

keyboard_arrow_up