ҮЙЛ ЯВДАЛ: Монгол залуусын оюуны үнэлэмжийг дэлхийд хүргэх төслийн нээлт болно

админ
2021 оны 9 сарын 15

Arslan.mn

 Есдүгээр сарын 15-нд болох үйл явдлын тойм:

  • 9.40 цагт “Таван толгой түлш” компанийн Хэрэглэгчид үйлчлэх төвд “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” аяны нээлт болно.
  • 10.00 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байранд Төр, нийгмийн зүтгэлтэн, академич Д.Төмөр-Очирын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99827787, 99768798
  • 10.00 цагт Улсын ерөнхий прокурорын газарт "Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж, гавьяат жүжигчин Т.Ариунаа нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 89810249
  • 11.00 цагт Сүхбаатарын талбайд Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо  “ОСНАА-ОРХИГДУУЛЖ БОЛОХГҮЙ САЛБАР” хөдөлгөөн өрнүүлж, БХБЯ-ны сайд Б.Мөнхбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарт шаардлага хүргүүлнэ. Утас: 88362418   99053606
  • 14.00 цагт МУИС-д тус сургууль, “Андореан” компанийн Монгол залуусын оюуны үнэлэмжийг дэлхийд хүргэх төслийн нээлт болно. Утас: 89111317
  • 18.00 цагт Чойжин ламын сүм музейд 2011 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Үдшийн музей” үйл ажиллагаа болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630945
0 эможи

keyboard_arrow_up