ВИДЕО: Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдад зориулсан “БИД МАРТАХГҮЙ” хөшөө ҮЦХ-д сүндэрлэлээ

админ
2021 оны 9 сарын 14

Arslan.mn

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан албан үүргээ гүйцэтгэж яваад баатарлагаар амь эрсэдсэн алба хаагчдынхаа гэгээн үйлсийг мөнхжүүлэх “Бид мартахгүй” хөшөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэлээ.

Түүхт ойн хүрээнд бүтээж буй “Бид мартахгүй” хөшөөний харагдах байдал нь тэнгэр өөдөө цойлсон шонхор шувуун дүрс бүхий хананд Монгол цагдаагийн ёсолж буй дүрийг бүтээсэн нь өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэм нандин үүргээ гүйцэтгэж яваад хань ижил, үр хүүхэд, журмын нөхдийнхөө сэтгэлд зайгаа үлдээж, эр зоригийн дууль болон тэнгэрт одсоныг өгүүлж, хоосон дүрслэл дундуур нар салхи, агаар хур нэвтрэн байх нь амьд бөгөөд мөнх чанарыг бэлгэднэ.

Ёсолж буй цагдаагийн алба хаагчийн дүрсийг 3 давхар болгож харагдуулснаар “Тэр” гэсэн санааг “Тэд” гэж, эх орон, ард түмнийхээ төлөө залуу нас, амь биеэ үл хайхран зүтгэсэн эрэлхэг алба хаагчид минь олуулаа юм шүү гэдэг илэрхийлэл билээ.

Түмэн олныхоо амар тайван амьдралын төлөө алтан амиа өргөсөн эгэл баатруудынхаа үйлсийг үргэлжлүүлэх үр хүүхдүүдэд нь хүндэтгэл үзүүлэх, эх орныхоо гал цогтой ирээдүй болон хүмүүжихээ илэрхийлэн зогсож байгаа утга санааг 2 хүүхдийн дүрслэл илэрхийлж байгаа юм.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орныхоо төлөө алтан амиа өргөж сэтгэлд мөнхөрсөн эрсийнхээ гэгээн дурсгалыг нэхэн санаж, хүндэтгэн мөргөе.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630930
0 эможи

keyboard_arrow_up