ПРОКУРОР: Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд ШИНЭ САНАА, САНААЧИЛГА нэвтрүүлэхэд АНХААРЧ ажиллана

админ
2021 оны 9 сарын 14

Говь-Алтай аймгийн прокурорын газраас санаачлан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд инноваци нэвтрүүлэх нь” сэдэвт аяныг зохион байгуулж байгаа бөгөөд энэ оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нээлтээ хийлээ.

Уг аяны зорилго нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багийн ажилд шинэ санаа, санаачилга нэвтрүүлэх, тэдгээрийн үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх замаар уг зөрчлийн гаралтыг багасгаж, хүний эрхийг хангахад чиглэгдэж байгаа юм. Аянд тус аймгийн сум, багийн хамтарсан багууд бүгд хамрагдах бөгөөд дүнг 11 дүгээр сарын 15-ны өдөр нэгтгэж гаргана.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630916
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up