Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

админ
2021 оны 9 сарын 13

Arslan.mn

Олимпийн аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, биед хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдоод буй. Өдгөө Э.Энхбат БНСУ-ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Тэгвэл  Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шалгалтын ажиллагааны талаар УЕПГ-аас тодруулахад  "Түүнд холбогдох хэрэгт Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байгаа юм.

Хохирогч Э.Энхбатын өмгөөлөгчөөс Нийслэлийн прокурорын газарт хандаж Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт тодорхой мөрдөн шалгах ажиллагаануудыг нэмж хийлгүүлэх талаар гомдол гаргасан Уг гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас хэргийг татаж хянаад, гомдолд дурдсан асуудлуудыг шалгуулахаар прокурорын даалгавар бичиж хэргийг мөрдөх байгууллагад буцаан хүргүүлсэн байна. Одоо шалгах ажиллагаа хийгдэж байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
630907
4 эможи

Эрдэнэбаяр
2021-09-13 23:02
Мань эр нэг жилийн ял аваад сална
иргэд олон түмэн,
2021-09-13 21:07
Аймаг улс орны нэр бузарласан алуурчины гараа дэлгэж инээд алдсанаас арай өөр зураг тавих тийм ухамсар ёс зүй алга уу?
Зочин
2021-09-13 18:32
Зодуулсан Цэндбаатарт их хариуцлага яриад байх юм . Өөрсдөө төрөөс хулгайлж баяжиж байгаа энэ муухай юм хүн үхлүүт болгочхоод эмнэлгийн төлбөр төлөхгүй шоронд ч ордог үгүй та нар пясда нар ард түмнийг их басаж дээрэлхэж байнаа.
keyboard_arrow_up