СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны охин сургуулийн орчинд хүчирхийлэлд өртжээ

админ
2021 оны 9 сарын 13

Arslan.mn

Өсвөр насны охин сургуулийн орчинд бэлгийн хүчирхийлэлд өртсөн харамсалтай хэрэг өнгөрөгч долоо хоногт гарсан байна.

Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт байрлах Бүгд Найрамдах Солонгос Улсын хөрөнгө оруулалттай ерөнхий боловсролын сургуулийн сурагч, 14 настай охин бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Энэ тухай мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгахад, орон нутагт харьяалалтай 26 настай эрэгтэй фэйсбүүкээр танилцаж, охиныг дарамталж бэлгийн хүчирхийлэл үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж.

Иймд , эцэг эх асран хамгаалагчид өсвөр насны хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж, болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
630896
3 эможи

Зочин
2021-09-15 13:38
эрэгтэй хүүхэдээ сайн хүмүүжил олго эцэг эхчүүдээ хүн хайрлах энрэх сэтгэл ёс бус гажуудилаас ангид муу зүйлээс татаж авах том болоод эхнэр хүүхддээ халамж анхаарал тавьдаг сайн аав эцэг болно харин муухай харьцах дэргэд нь эцэгийг нь муулах муухай үгээр доромжлох увиагүй ээжүүд эрэгтэй хүүхдээ шоронлуу түлхэж бга гэдгээ сана золбин санаатай өссөн эр хүүхэд хэзээч хүний охин үр ээжүүдийг хайрлах сэтгэл дутуу бдгшүү бодит амьдрал миний охины нөхөр яг ийм замналаар өссөн хаягдмал заяа муутай тэр хүнийг өөд нь татах гэж 3 жил зүтгэсэн эцэст нь салаад хадам эх нь хараал хиылгээд явж бна ийм гэр бүлээс гаралтай эр хүүхэдүүд засрашгүй араатангууд бдг охид хүүхнүүд минь ар гэрийг нь сайн харж бай
keyboard_arrow_up