ЗАМЫН-ҮҮД: 26 хоногийн АЖЛЫН ҮР ДҮН БА ӨӨРЧЛӨЛТ

2021 оны 8 сарын 02

Arslan.mn

Ковид-19 халдварын шалтгааны улмаас манай улсын хилийн боомтуудын ачаа тээврийн асуудал олон сар саатах асуудал үүссэн. Үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс шуурхай шийдвэрлэхээр түр ажлын хэсгийг Замын-Үүд боомт дээр томилон ажиллуулаад 26 хонож байгаа билээ. 

Тэгвэл энэ хугацаанд түр томилогдсон ажлын хэсгийнхэн дараах ажлуудыг үүрэг, чиглэлийн дагуу хариуцлагатай хийж гүйцэтгээд байна.

Тухайлбал,

  1. Замын-Үүд дэх гаалийн байгууллагын хашаанд гэхэд 200 гаруй машин ачаа, барааны бөөгнөрөл үүссэн байсаныг шуурхай бүрдүүлэлт, хяналт шалгалт хийн дуусгасан
  2. Импортын чиглэлийн ариутгалын хаалгыг стандартын дагуу захиалан угсарч ариутгалын ажлыг эхлүүлсэн 
  3. Экспортын чиглэлийн ариутгалын хаалгыг суурьлуулж, угсралтын ажлууд хийгдэж байна
  4. Олон сар цар тахлын улмаас экспорт, импортын эргэц удааширсан байсан бол одоо импорт 100-аас 187, экспорт 50-аас 110 болоод байна
  5. Замын-Үүд дэх гаалийн газраас Эрээн хотын гаалийн газартай холбогдон өдөрт орж ирэх тээврийн хэрэгслийг 180-иас 200-д хүргэх, Эрээн хотын өргөн төмөр замын хяналтын бүсийг ашиглалтанд оруулах саналыг тавьж нааштайгаар шийдвэрлэхээр харилцан тохиролцсоны үр дүнд өдөрт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо өнөөдрийн байдлаар 187 хүрээд байна. Мөн Эрээн хотын өргөн төмөр зам ашиглалт орж өдөрт 50-70 вагон нэвтрүүлэх боломжийг бүрдүүлсэн
  6. Эрээн хотод урт удаан хугацааны турш бөөгнөрөл үүссэн 3000 гаруй машин ачаа барааг наймдугаар сардаа багтаан машинаар болон галт тэргээр татан авч дуусгахаар хуваарийн дагуу ажиллаж байна
  7. Замын-Үүд дэх гаалийн 12 хяналтын бүс буюу терминалыг дэглэмийн дагуу бүх үйл ажиллагаа, ариутгал, халдваргүйтгэлийн дэглэмийг нь мэргэжлийн хяналтын шаардлагын дагуу шинэчлэн зохион байгуулж тогтоосон
  8. Цөөн тооны эрх мэдэлтнүүдийн танил талын хүрээнд үйлчилдэг, үнийн хөөрөгдлийг нэг талдаа дэвэргэдэг байсан ачааны машины жолооч нарын үйлдлийг таслан зогсоох, шинээр тусгаарлалтанд ажиллах жолооч нарын тоог нэмэгдүүлэхээр болсон
  9. Замын-Үүд дээх гааль, мэргэжлийн хяналтын зүгээс 1-2 цагт багтаан бичиг баримтын бүрдүүлэлтийг шуурхай хийж, гаалийн талбайг чөлөөлж байна 
  10. Мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагаас улсын байцаагч нарыг уртасгасан цагаар ажиллуулж, Замын-Үүдээс хот руу лабораторийн дээжийг өдөрт явуулж, хариуг нь шуурхай гаргадаг болсон
  11. Замын-Үүд дэх төрийн албан хаагчид иргэддээ хүнд сурталгүй үйлчилдэг болгох, түргэн шуурхай, нээлттэй ил тод ажиллуулж эхэлсэн. Үүний дагуу иргэдээс санал гомдол авах 96361281 дугаарын утсыг өглөө 08.00-20.00 цаг хүртэл ажиллуулж байна 
  12. Ачаа, тээврийг хэвийн горимд оруулахад Замын-Үүд сумыг ногоон бүс болгох нь нэн чухал. Энэ хүрээнд халдварын дэглэмийг сахиулах, боомт дээр ажиллаж буй нийт алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, тогтмол PCR шинжилгээнд хамруулан зөв зохион байгуулалтанд оруулсан
  13. Цар тахлын хүнд үед ачаа тээврийг галт тэргээр татах ажлыг хоёр улсын ойлголцол, зөвшилцөлийн хүрээнд эхлүүлж чадсан. 
  14. Хилийн хяналтын байгуулагуудын ажилчид болон жолооч нарын халдвар хамгааллын дэглэмийг  сайжруулсан. Энэ хүрээнд халдвараас сэргийлэх хамгааллын бүсийг шинэчлэн тогтоосон. Шинээр тогтоосон байршлын хашааг шилжүүлэн байршуулж, халдварын эрсдэл өндөртэй улаан бүсийг улсын хилийн  шугамаас  зохион байгуулж, ачаа тээврийн  автомашины кабин болон гадна талыг бодисын ариутгалын  халдваргүйжүүлэлтийг хийж байна.
  15. Халдварын  эрсдэлд улаан, шар бүсэд ажилласан хилийн  байгууллагуудын албан хаагч болон жолооч нарын халдвар  хамгааллын хувцсыг хяналт шалгалтын дагуу өмсүүлж, тайлуулж байна.
  16. Замын-Үүд дэх гаалийн байгууллагаас санаачлан өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоосон байсан учраас гаалийн хяналтын цэгээс ачаа, бараагаа авах хүсэлтэй иргэдэд зориулан гаалийн дотоод ажилчдын автобус үйлчлэн, ачааг бараагаа шуурхай бүрдүүлэлт хийн авах боломжоор хангах ажлыг зохион байгуулсан

Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-тай хийсэн албан ёсны уулзалтын үр дүнд цаашид олон эерэг өөрчлөлт, дорвитой шийдвэрүүд гарч эхлэхээр байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
629392
8 эможи

Хаалгаа нэмээч!!! Ганцыг барьчихаад их юм болж
2021-08-03 18:07
Хаалгаа нэм
Иргэн
2021-08-02 18:54
Амжилт хүсье! Эзэн хичээвэл заяа хичээнэ.
keyboard_arrow_up