ХХААХҮЯ: Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа ХЭРХЭН явагддаг вэ?

2021 оны 5 сарын 19

Arslan.mn

Хөдөө аж ахуйн бирж үйл ажиллагаандаа ил тод, шударга зарчмыг баримталж, Монгол Улсын аймаг, сум бүрээс “онлайн” арилжаанд оролцож буй бараа, түүхий эд бэлтгэгч оролцогч талуудын тэгш оролцоог хангах, бараа, түүхий эдийн үнэ, ханшийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй орон даяар шуурхай хүргэх олон улсын жишигт нийцсэн техник, технологийн шийдлийг санал болгосноор хөдөө аж ахуйн салбарын түүхий эд бэлтгэгчид өөрийн хөдөлмөр, баялгийг зах зээл дээр зүй зохистой үнэлүүлэх, улмаар бизнесийн орчинг бодитой үнэлэх, төлөвлөх боломжийг бүрдүүлэхийг зорин ажилладаг.

Арилжааны схем

Бараа, түүхий эдийн арилжааны дүн

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн арилжааны дүн сүүлийн гурван жилийн байдлаар дараах байдалтай байна.

2018 онд
Нийт 157 удаагийн арилжаа зохион байгуулснаар 1144 хэлцэл биелж  5862 тонн ямааны ноолуур,
3262.9 тонн ямааны завод ноос,
13794.4 тонн хонины ноос,
274 тонн тэмээний ноос,
1358.6 тонн хонины завод ноос,
14.5 тонн тэмээний завод ноос,
20 тонн сарлагийн хөөвөр тус тус арилжиж нийт 711.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн.

2019 онд
184 удаагийн арилжаагаар
5851 тонн ямааны ноолуур,
7282 тонн хонины ноос,
1599 тонн ямааны завод ноос,
135 тонн тэмээний ноос,
644390 ширхэг адууны шир тус тус арилжиж, нийт 706.13 тэрбум төгрөгийн арилжаа зохион байгуулсан.

2020 онд
165 удаагийн спот арилжаа зохион байгуулж 1377 хэлцлээр
6944.1 тонн ноолуур,
5116 тонн хонины ноос,
1316 тонн тэмээний ноос,
1736 тонн ямааны завод ноос,
509 тонн хонины завод ноос,
3360 тонн тосны ургамал, /рапс/ тус тус арилжиж нийт 488.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

2021 оны 4-р сарын 30-ны байдлаар
59 удаагийн цахим арилжаа зохион байгуулан 553 хэлцэл биелснээр 747 тонн ямааны ноолуур,
1,825 тонн ямааны завод ноос,
2,769 тонн хонины ноос,
299 тонн тэмээний ноос,
51 тонн хонины завод ноос,
240 тонн тосны ургамал арилжсан байна.

Ирэх жилүүдэд бирж спот, фьючерс, форвард зах зээлийг өргөжүүлэх, биржээр арилжаалах бараа, түүхий эдийн нэр төрлийг нэмэгдүүлэх, тэдгээрт суурилсан санхүүгийн үүсмэл хэрэгслийн туршилтын арилжааг эхлүүлэх, түүнд зориулсан цахим арилжааны цогц системийг суурилуулах, зах зээлийн нийт оролцогчдыг чадавхижуулах болон арилжааны онлайн системийн дэд бүтэц, ложистикийн сүлжээг орон нутагт (аймаг, сумдад) хүргэх зэрэг зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627085
0 эможи

ХХААХҮЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up