Халдвар авч гэрийнхэндээ гадуурхагдсан охин амиа хорлохыг завджээ

2021 оны 5 сарын 06

Arslan.mn

Халдвар авч гэрийнхэндээ гадуурхагдсан охин амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүрэг таныг сонсож байна Call center "1900-1063" шууд утас ажиллуулж иргэдээ сонсож, эрүүл мэндийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлж буй. Энэхүү утсанд хэд хоногийн өмнө 20 гаруй настай охин холбогдсон байна.

Тэрбээр “Миний шинжилгээний хариу батлагдаж, эерэг гарсан. Энэ талаар гэрийнхэндээ хэлтэл гадуур тэнэж яваад халдвар аваад ирлээ хэмээн уурлаж, над руу ариутгах бодис цацаад байна. Би амиа хорлоно” хэмээн уйлан ярьжээ.

Иймээс дуудлагын дагуу тус дүүргийн онцгой комиссын зүгээс шуурхай ажиллаж, охиныг эмнэлэгт хэвтүүлсэн, амь насыг нь аварчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
626583
3 эможи

keyboard_arrow_up