ДХИС-ийн алба хаагчдын бүтээл “Криминальные инсценировки” номинацид тэргүүн байр эзэллээ

2021 оны 4 сарын 28

Arslan.mn

Оросын Холбооны Улсын Томскийн их сургуулийн Новосибирскийн Хууль зүйн дээд сургууль нь 2014 оноос В.К. Гавлогийн нэрэмжит “Золотой след” олон улсын кино наадмыг жил бүр  уламжлал болгон зохион байгуулдаг. “Золотой след”  кино наадам нь сургалтын, жүжигчилсэн, баримтат, хүүхэлдэйн, анимэйшн гээд төрөл бүрийн жанрын элементүүдийг агуулсан 7 төрлийн сэдэвчилсэн номинациар шилдгүүдээ шалгаруулдаг юм. Кино наадамд гадаадын болон Оросын Холбооны Улсын их, дээд сургуулиудын оюутан, суралцагчид бүтээлээрээ оролцож иржээ.
Энэ жил “Золотой след-2021”  олон улсын VIII кино наадмыг 2021 оны 4 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулж, Оросын Холбооны Улс болон бусад орнуудын их, дээд сургуулийн оюутан, суралцагчдын 66 бүтээл өрсөлдлөө.

Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн багш, алба хаагч, сонсогчид  монгол гэрт гарсан хулгайн гэмт хэргийг илрүүлэх арга зүйн талаар сэдэвчилсэн “Рашаант 18” кино бүтээж, наадмын  “Криминальные инсценировки” номинацид тэргүүн байр эзэллээ.

Тус наадамд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн багш, алба хаагч сонсогчид 2017 онд тусгай байр эзлэн өргөмжлөл, цом, 2018 онд “Криминальные инсценировки” номинацад тэргүүн байр эзлэн өргөмжлөл, цом хүртэж байсан. Мөн 2019 онд мөн номинацад гуравдугаар байр эзлэн өргөмжлөл цом, шүүгчдийн нэрэмжит цомоор тус тус  шагнуулж байжээ. 

Энэхүү киног бүтээхэд Шийдвэр гүйцэтгэлийн тэнхимийн эрхлэгч, хошууч Б.Галбадрах, Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажлын тэнхимийн дэд профессор, хошууч Г.Хосбаяр, мөн тэнхимийн ахлах багш, ахмад Э.Өнөболд, Шинжлэн магадлахуйн институтийн Криминалистикийн шинжилгээний тэнхимийн багш, цагдаагийн хошууч Э.Батбаяр, Цахим зайн сургалтын төвийн график дизайнер, эвлүүлэгч, ахмад Б.Гандөл, 531-р дамжааны сонсогч Н.Өнөболд, С.Оргил, Ц.Мөнхтулга, 521-дамжааны сонсогч Б.Маргад, Э.Эрдэнэбаатар нар оролцов.
ДХИС-ийн бие бүрэлдэхүүн Ковид-19 цар тахлын үед халдвар хамгааллаа сахиж, хичээл сургалтыг цахимаар зохион байгуулж байгаа бөгөөд багш, сонсогчид онолоор олж авсан мэдлэгээ бататгах, гадаад дотоодын эрдэм шинжилгээ, сургалт, уралдаантэмцээнд тасралтгүй оролцож байна. 

Олон улсын кино наадамд амжилттай оролцож, “Криминальные инсценировки” номинацад тэргүүн байр эзлэн өргөмжлөл, цомоор шагнагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн багш, алба хаагч сонсогчиддоо  амжилт хүсье

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626133
1 эможи

keyboard_arrow_up