Д.БУЛГАНТАМИР: ОСНААУГ нь хэрэглэгчдийн санал, хүсэлтийг 70005454 тусгай дугаараар хүлээн авч байна

2021 оны 4 сарын 22

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Мэдээллийн сангийн инженер Д.БУЛГАНТАМИР:

Манай байгууллага нийслэлийн зургаан дүүргийн иргэдэд халаалт, цэвэр ус, бохир ус татан зайлуулах, мөн цахилгааны үйлчилгээг 24 цагийн турш хэвийн хүргэж байна. Хатуу хөл хорио тогтоосон энэ цаг үед байгууллагын нийт 1600 ажилтан, албан хаагчдын олонх нь цахимаар ажиллаж, хурал, сургалтыг цахимаар зохион байгуулж, халдвараас сэргийлэн ажиллаж буй. Манай байгууллага нь хэрэглэгчдийн санал, хүсэлтийг 70005454 тусгай дугаараар хүлээн авахаас гадна халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахин ажиллаж байна. Иргэд та бүхэн ч мөн халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж, хайртай бүхнээ хамгаалаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625869
0 эможи

keyboard_arrow_up