Гэр нь шатсаны улмаас нэг хүн амиа алдаж, зургаан хүн түлэгджээ

2021 оны 4 сарын 20

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт таван ханатай гэр шатаж нэг хүн амиа алдаж, зургаан хүн түлэгджээ. Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлснээр, галын дуудлага өчигдөр 12:41 цагт бүртгэгдсэн байна.

Энэ дагуу Гал унтраах аврах ангийнхан очиход харамсалтай нь 50 настай эмэгтэй М амь насаа алдсан бол 33-55 насны зургаан хүн (хоёр эрэгтэй, дөрвөн эмэгтэй) нүүр, хүзүү, гар, нуруу, цээжний хэсэгтээ тус тус түлэгдэж, эмнэлэгт хүргэгджээ. Гэмтсэн иргэд одоогоор Гэмтэл согог, судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Тус эмнэлгийн эмч нар "Өвчтөнүүдийн биеийн байдлын талаар мэдээлэх боломжгүй" гэв.

Нийслэлийн онцгой байдлын газарт бүртгэгдсэн хоногийн мэдээллээс дурдвал,
  • Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Ногоон зоорийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр өглөө 08:49 цагт бүртгэгджээ. Энэ дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиход эзэн нь тодорхойгүй байшин шатаж байсныг цаг алдалгүй унтраажээ.
  • Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цахлайн задгайд эзэн тодорхойгүй 10 метр хашаа шатаж байсныг алба хаагчид цаг алдалгүй унтраасан байна. Галын дуудлага өчигдөр орой 18:14 цагт бүртгэгджээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
625793
1 эможи

keyboard_arrow_up