УЕПГ: Хууль, тогтоомж зөрчсөн 101 албан тушаалтанд САХИЛГЫН арга хэмжээ авчээ

2021 оны 4 сарын 14

Arslan.mn

Прокурорын байгууллагын 2021 оны I улирлын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын ажлыг 2020 оны мөн үетэй харьцуулсан дүн мэдээг хүргэе.

Прокурор дээрх хугацаанд нийт 32 байгууллагын 10513 зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.

  • Нийслэлд зөрчлийн хэргийн гаралт их байна.

Прокуророос нийт 370733 зөрчлийн хэрэгт хяналт тавьсан нь өнгөрсөн оны мөн үеэс 51464 хэргээр буюу 12.2 хувиар буурсан байна. Үүнээс Цагдаагийн байгууллага 358637 буюу 96.7 хувийг, Мэргэжлийн хяналт 926 буюу 0.2 хувийг, Гааль 204 буюу 0.05 хувийг, Татвар 415 буюу 0.1 хувийг, Гадаадын иргэн харьяатын газар 38 буюу 0.01 хувийг, бусад байгууллагууд 10513 буюу 2.8 хувийг нь тус тус хүлээн авч шалгажээ.

Нийт зөрчлийн хэргийн 255269 буюу 68.8 хувь нь Нийслэлд, 115.464  буюу 31.2 хувь нь орон нутагт үйлдэгджээ.

  • Зөрчлийн хэргийн шийдвэрлэлт өнгөрсөн оны мөн үетэй ижил төвшинд  байна. 

Прокуророос хяналт тавьсан нийт зөрчлийн хэргийн 362482 буюу 97.7 хувийг шийтгэл оногдуулж, 6158 буюу 1.6 хувийг нь шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авахуулахаар шүүхэд шилжүүлж,  517 буюу 0.1 хувийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

  • Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын дүгнэлт өсжээ.

Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянаад хүчингүй болгуулахаар 297 дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар өссөн байна.

  • Гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдол өссөн байна.

Прокурор гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан эрх бүхий албан тушаалтны 299 үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгосон нь өмнөх оны мөн үеэс 3.8 дахин өссөн байна. 

  • Зонхилон үйлдэгддэг зөрчлийн хэргийн гаралт буурч, зарим төрлийн зөрчлийн хэргүүд багагүй хувиар өсөв.

Зонхилон үйлдэгддэг дараах зөрчлийн хэргийн гаралт буурсан байна.

- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 312517 гарсан ба 46 хувиар,

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 18789  гарсан ба 18 хувиар,

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 2846 гарсан ба 24 хувиар,

- Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 773 гарсан ба 5 хувиар,

- Хулгайлах зөрчил 180 гарсан ба 73 хувиар тус тус буурчээ.

Харин Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 50 хувиар, Хүний биед халдах зөрчил 5 хувиар, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 67 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 55 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 98 хувиар өссөн байна.

  • Прокурорын шаардлагын мөрөөр хууль, тогтоомж зөрчсөн 101 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авчээ.

Прокурор зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад 83 удаа шалгалт хийж, 414 зөрчил илрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өссөн байна. 

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх зорилгоор прокурорын шаардлага 44 бичсэн бөгөөд шаардлагын мөрөөр 101 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
625520
1 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up