С.Зориг агсанд Монгол Улсын баатар цолыг нэхэн олгох саналыг гаргалаа

админ
2021 оны 4 сарын 07

Arslan.mn

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл С.Зориг агсанд Монгол Улсын баатар цолыг нэхэн олгох санаачилгыг эхлүүлж буйг өнөөдөр зарлав. 

Энэхүү санаачилгад Монгол Улсын иргэдээс гарын үсэг цуглуулах аян өрнүүлэхээ мэдэгдээд, С.Зориг агсны төрсөн өдөр буюу дөрөвдүгээр сарын 20-нд нэхэн шагнах асуудлаар Ерөнхийлөгчид хандана гэлээ. Мөн шаардлагатай тохиолдолд УИХ-ын гишүүний хувьд,  нэг удаагийн хууль, тогтоолын төсөл өргөн барихаа тодотгов. 

Мөн тэрээр анхдугаар хурлаа хийж Ардчилсан намыг албан ёсоор байгуулсны 31 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлээд, үзэл баримтлалын хувьд ижил, замаасаа салж бутарсан улс төрийн хүчнүүдийг буцаан нэгтгэж Ардчилсан намаа бүтэн болгох уриалга гаргаж буйгаа мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625238
0 эможи

ЗОЧИН
2021-04-07 19:44
БАТ ҮҮЛ С.ЗОРИГ ХОЁРЫН АЛЬ НЭГ УЛСЫН БААТАР ЁСТОЙ С. ЗОРИГЫНХ ШУДАРГА ЁСОНД ТОХИРНО.
ЗОЧИН
2021-04-07 19:44
БАТ ҮҮЛ С.ЗОРИГ ХОЁРЫН АЛЬ НЭГ УЛСЫН БААТАР ЁСТОЙ С. ЗОРИГЫНХ ШУДАРГА ЁСОНД ТОХИРНО.
zolchin
2021-04-07 14:39
e arai hetrenee
Иргэн
2021-04-07 13:26
Батүүлийн баатар олыг хураагаад Зоригт өг
keyboard_arrow_up