ДХИС-ийн багш, ажилтан, алба хаагчид дархлаажуулалтад хамрагдаж байна

2021 оны 3 сарын 10


Улсын онцгой комиссоос “Ковид19” цар тахлын үүсгэгчийн эсрэг дархлаажуулалтыг хоёр үе шаттай зохион байгуулахаар шийдвэрлэж, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр эхлэсэн. Улсын онцгой  комиссын 2021 оны 03 дугаар сарын 08 ны өдрийн  7 дугаар хуралдаанаар энэ ажлыг эрчимжүүлэн Хууль зүй, Дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын алба хаагчдыг дархлаажуулах ажлын хүрээнд өнөөдөр /2021.03.09/ хуваарийн дагуу Дотоод хэргийн их сургуулийн багш, ажилтан, алба хаагчид хамрагдаж эхэллээ.

Энэхүү үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Дотоод хэргийн их сургуулийн Хангалт, үйлчилгээний газрын Эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулж, 29 эмч, сувилагч  ажиллаж байна.
Вакцинжуулалтын явцтай Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч дарга, НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис  болон албаны бусад хүмүүс ирж танилцлаа. Дотоод хэргийн их сургуулиас вакцинд хамрагдах багш, ажилтан, алба хаагч, сонсогчид эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, бүртгэл хийлгэж, биеийн байдлыг ажиглах өрөө, яаралтай тусламжийн өрөөг бэлтгэн, алба, газар, хэлтсүүдийн алба хаагчид цагийн хуваарийн дагуу хамрагдана. Дархлаажуулалтад хамрагдаж байгаа алба хаагчдын халдвар хамгааллын дэг журмыг ДХИС-ийн Цэргийн албаны зохион байгуулалт, бэлэн байдлын газраас зохион байгуулж байна.

Вакцинжуулалт гурван өдөр үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624376
0 эможи

keyboard_arrow_up