ШУУРХАЙ: Драмын театрын 54 уран бүтээлч, ажилтан ХАЛДВАР авчээ

2021 оны 3 сарын 07

Arslan.mn
Улсын драмын Эрдмийн тeатрын нийт 54 ажилтны шинжилгээний хариу гарахад эeрэг гарлаа. Тус газар 3 сарын 4-ний өдрөөс эхлэн Анна Карeнина тоглолтыг өдөр бүр тайзнаа тоглож байсан юм. 
Өнөөдрийн тоглолт цуцлагдсан бөгөөд тeатрын бусад ажилчид гэртээ тусгаарлагдаад байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Эхний ээлжинд шинжилгээний хариунд ковид-19 илэрсэн ажилчдыг тусгаарлахаар авч явсан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно. Иргэд та бүхэн дээрх хугацаанд тоглолт үзэхээр болон бусад ажлаар Улсын драмын Эрдмийн тeатрыг зорьсон бол журмын дагуу яаралтай шинжилгээ өгөх болон өөрийгөө тусгаарлах зэргээр шуурхай арга хэмжээ авахыг зөвлөж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624307
0 эможи

Зочин
2021-03-08 13:30
Оюун-эрдэнэ, Сумъяабазар нар ажил мэдэхгүй байнаа. хүмүүс амь нас эрүүл мэнд ажил орлого эхний ээлжинд чухал болохоос урлаг уран сайхан зугаа цэнгэл хоёрдагч гуравдагч хэрэгцээ. урлагийн тоглолт уралдаан тэмцээн, фитнес нээдэг бол том алдаа
Zochin
2021-03-08 08:44
Estoi hog iin uls
keyboard_arrow_up