ТЭЭВЭРЧИД: Ажлаа хийж чадахгүй байгаа АТҮТ-ийн бүтцийг өөрчлөхийг шаардлаа

2021 оны 3 сарын 04

Arslan.mn

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос хот хоорондын зорчигч тээврийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны ТББ-ын тэргүүн Т.Хүрэлхүү "Ажлаа хийж чадахгүй байгаа Авто тээврийн үндэсний төвийн бүтцийг өөрчилж ЗТХЯ-ны мэдэлд харьяа нэгж бүхий цомхон болгож, авлига ашиг сонирхолд автсан хүмүүсийг шалгаж, хууль эрх зүйн тогтолцоонд өөрчлөлт оруулах замаар зохицуулж өгөхийг МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,  Л.Халтар сайд,  ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл нараас хүсэж байна." гэлээ.

Авто тээврийн үндэсний төвийн дарга асан Д.Батбаатар "Монгол улсын зорчигч тээврийн 98 хувийг авто тээвэр хийдэг. Мөн дотоодын тээврийн 90 гаруй хувийг эзэлдэг. Гэвч энэ салбар сүүлийн хоёр жилд хүнд байна. Нийт 7 удаагийн 200 гаруй хоног сул зогссон. Үүнд анхаарлаа хандуулж зохицуулах ёстой Авто тээврийн үндэсний төв юу ч хийхгүй, бүр харьяа байгууллагынхаа шаардлагыг биелүүлэхгүй байна. Тиймээс төр засгийн анхаарлыг тээвэрчдэд хандуулахыг хүсэж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624229
0 эможи

keyboard_arrow_up