Улаанбаатар өдөртөө 0 хэм байна

2021 оны 3 сарын 02

Arslan.mn

Нийслэлд үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 0 хэм орчим байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларч, говь, талын нутгаар салхитай байна.

2021 оны 03 дугаар сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар салхи баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгороор 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624121
0 эможи

keyboard_arrow_up