Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж, орон нутагт 4 хүний амь нас хохирчээ

2021 оны 1 сарын 25

Arslan.mn

2021.01.23-24-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 396 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 270 дуудлага мэдээллийг хүлээн авчээ.

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж, орон нутагт 4 хүний амь нас хохирсон байна. 

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-2
  • Чаргатай гулгаж байгаад автомашинд мөргөгдөх хэлбэрээр-1
  • Онхолдох хэлбэрээр 1 тус тус бүртгэгджээ.

Орон нутагт хүний амь нас хохирсон ослууд автомашин, мотоцикл онхолдох хэлбэрээр гарсан байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 108 жолооч илрүүлсний 59 нийслэлд, 49 орон нутагт тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Иргэн та мотоциклтой хөдөлгөөнд оролцохоор бол техникийн бүрэн бүтэн байдал, зам орчин, цаг агаарын нөхцөл байдалд хурдаа тохируулах оролцох, хамгаалалтын малгай хэрэглэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

 

Эх сурвалж: ТЦА

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
623041
1 эможи

keyboard_arrow_up