ЦАГ АГААР: Энэ сарын 26-наас хүйтний эрч эрс чангарна

2021 оны 1 сарын 24

Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сарын 24, 25-нд цас орж, цасан шуурга шуурна. Мөн 26-наас хүйтний эрч эрс чангарахыг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа.

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сарын 23-ны 20.00 цагаас 24-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр үүлшинэ. Бүх сумын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

Мөн энэ сарын 25-29-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 25-нд ихэнх сумын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи секундэд 7-12 метр. Бусад хугацаанд салхи баруунаас секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 26-наас шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус хүйтэн байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623016
0 эможи

keyboard_arrow_up