Ерөнхий сайд асан С.Баярын 12 тэрбум 443 сая төгрөгийн үнэ бүхий ХӨРӨНГИЙГ ХУРААН авлаа

админ
2021 оны 1 сарын 13

Arslan.mn

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  өөрт болон бусдад давуу байдал бий болгосон мөнгө угаасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Баяраас 3 сая 569 мянган ам. Доллар буюу тухайн өдрийн ханшаар 5 тэрбум 580 сая төгрөг мөн 1 тэрбум 97 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хураан авлаа.

Мөн С.Баяртай хамтран мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн Ч.Даваанямын хэрэг дээр бүртгэлтэй байсан АНУ-ын Нью-йорк хотод байрладаг 5 тэрбум 766 сая төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хураасан байна. Түүнчлэн албан тушаалаа урвуулан ашигласан мөнгө угаасан үндэслэлгүй хөрөнгөжсөн С.Баярцогтоос нийт 4 тэрбум 10 сая төгрөгийн үнэлгээтэй 3 үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан талаар Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат мэдээлэл хийх үеэр хэлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
622737
7 эможи

ард түмэн
2021-01-13 21:29
америкт байгаа хаусуудыг яаж хурааж авсийн алив нотлоодох худлаа ш дээ
ard tumen
2021-01-13 21:28
яг яаж хурааж авсийн тэрийгээ нотлох баримттай харуул тэгвэл үнэмшьё худлаа битгий шоудаад бай
Тэр мөнгөө иргэдэд хувааж өгөөчээ..
2021-01-13 20:27
ИЯргэдийн л мөнгө шүү дээ...дахиад 2 нь идчих виии.....иргэдэд нь авах ёстой байгалийн баялгийн хувь гээд өгөх хэрэгтэй..сонгууль д цаас болгоод.ХЭДЭН ХЭВЛЭХ ҮЙЛДВЭРТ ӨГӨӨД..ХОГ БОЛГОХ ВИЙ
зочин
2021-01-13 19:50
Энэ хулгайч Оюутолгойн гэрээг анх зурахад толгойгоороо би хариуцна гэж хуцаад байсан Ийм учиртай болоод үхэн хатан зүтгүүлж. Их мөнгө хахуулд авсан бнашүү. Одоо ялаа эдлэж, Хөрөнгөө хураалгажээ Новш чинь ганцаараа монголчуудын амнаас ихийг булаажээ.
keyboard_arrow_up