Г.Хонгорзул: Халдварт өртсөн тохиолдолд эхний 1-2 хоногт халуурч, хоолой хүндүүрлэж, дотор муухайрна

админ
2021 оны 1 сарын 12

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.12/ хийлээ.

ХӨСҮТ-ийн хүний их эмч Г.Хонгорзул: 

-Коронавирусийн халдварт бүх насныхан өртөх боломжтой. Тухайн халдварт өвчний эмнэлзүйн шинж  тэмдэг 14 хоногт илэрнэ. Монголчуудад дунджаар 4-5 хоногт эмнэлзүйн шинж тэмдэг илэрч байгаа.

  • Халдварт өртсөн тохиолдолд эхний 1-2 хоногт халуурч, хоолой хүндүүрлэж, дотор муухайрна, зарим үед суулгах 
  • Халдварын 3-4 дахь хоногт хоолой өвдөлт нэмэгдэх, сөөх 
  • Халдварын 5 хоногт толгой эргэх, ядарч сульдах, халуурах хэм нэмэгдэх 
  • Халдварын 6 хоногт цэр гарах, цээжээр өвдөх, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдэг илэрч байна.

Тухайн эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаран эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагагүй. ХӨСҮТ-ийн тусгай дугаарт хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Яаран эмнэлэгт хандах нь халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа. 

Багтраатай,элэгний өвчлөлтэй, жирэмсэн, чихрийн шижин, мэдрэлийн эмгэгтэй, биеийн жингийн илүүдэлтэй хүмүүс хүндээр өвчилж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
622714
3 эможи

keyboard_arrow_up