ТОДРУУЛГА: УЕП-ын зөвлөхөөр Г.Оюунболд гэж хүн ажилладаггүй

админ
2020 оны 10 сарын 16

Arslan.mn

Цахим орчинд "Навальныг шүүмжилсэн МОНГОЛ прокурорыг онцолжээ" гэх мэдээлэл цацагдсан. Тодруулбал ОХУ-ын “Ореанда-Новости” агентлагийн сайт дээр “Монголын Ерөнхий прокурор Навальныйг шүүмжиллээ” гэсэн гарчигтай жижиг мэдээ гарсан байна. Өөрөөр хэлбэл Монголын Улсын Ерөнхий прокурорын зөвлөх гэж бичигдсэн Ганчулуун овогтой Оюунболд Германы Spiegel-д ярилцлага өгөхдөө ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Анатольевич Навальныйн мэдэгдлийг “Бохир, ямар ч ул үндэслэлгүй дайралт” гэж нэрлэсэн талаар мэдээлжээ. 

Arslan.mn

Тэгвэл энэ талаар Улсын Ерөнхий Прокурорын газрын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад "Улсын Ерөнхий прокурорын зөвлөхөөр Ганчулууны Оюунболд гэж хүн ажилладаггүй. Харин УЕПГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээ, сургалтын хэлтэст Г.Оюунболд гэж хяналтын прокурор ажилладаг. “Ганчулуун Оюунболд” гэсэн фэйсбүүк хаяг нь тухайн хувь хүний хуудас байна. Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар нь prokuror.mn сайт болон тус газрын Олон нийттай харилцах албаны албан ёсны фэйсбүүк хаягаар дамжуулж олон нийтэд мэдээллийг хүргэдэг.

Хяналтын прокурор Г.Оюунболд нь хэрвээ дээрх агуулгатай зүйлийг бичсэн нь үнэн бол энэ асуудлыг  УЕПГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсээс шалгаж, холбогдох арга хэмжээг авах болно гэлээ. 

             

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620534
0 эможи

Зочин
2020-10-17 11:29
keyboard_arrow_up