“ЭРҮҮЛ УУШГИНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА” аян болно

админ
2020 оны 10 сарын 16

Arslan.mn

ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Авто тээврийн үндэсний төв, Эрдэнэс тавантолгой ХК, Тээврийн цагдаагийн алба, Түгээмэл түмэн хишиг ХХК, Баян зам тээвэрчдийн холбоо, Тээвэрчдийн зөвлөлтэй хамтран  “ЭРҮҮЛ УУШГИНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА” аяныг эхлүүлж буйгаа зарлалаа.  Аяны гол зорилго нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар нүүрс тээвэрлэж буй тээвэрчдийн тоос, хүнд металлын өртөлт, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд оршиж байгаа аж.

Нүүрс тээвэрлэгч жолооч нарын хувьд байнгын тоостой орчинд ажиллаж, амьдарч байгаагаас шалтгаалан хоолой сэрвэгнэх, цэртэй ханиалгах, амьсгаадах, цээжээр өвдөх зовиурууд илэрдэг. Энэ байдал нь удаан үргэлжилснээр мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих, гуурсан хоолойн архаг үрэвслүүд үүсдэг байна. Тиймээс Тавантолгой уурхайгаас Гашуун сухайт боомт чиглэлд нүүрс тээвэрлэдэг 600 гаруй жолоочийг мэргэжлээс шалтгаалсан өвчнийг тандах, эрт илрүүлэх нарийн мэргэжлийн үзлэгт хамруулах, 400 гаруй нүүрс тээвэрлэгч жолоочийн ажлын байранд цулцанд нэвтэрдэг тоос, хүнд металлын хэмжилт хийхээр төлөвлөжээ.

Монгол улсад 2019 оны байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний 3037 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний  53.8 хувийг тоосны шалтгаант амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэг, 22.5 хувийг мэдрэлийн өвчнүүд, 9.2 хувийг хордлогын шалтгаант өвчнүүд эзэлж байна. Харин тоосны шалтгаант амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгүүдээс уушги тоосжих өвчин зонхилох хувийг эзэлжээ. ХНХЯ-ны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлийн өвчин судлалын газраас авсан мэдээгээр өнгөрсөн онд уушги тоосжих өвчнөөр 133 даатгуулагч иргэн оношлогдож хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацааг тогтоолгосон байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхий нийтэд ажлын байран дахь тоосны шалтгаант амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгээр жилд 2-3 сая хүн оношлогдож, уушги тоосжих өвчний улмаас  жилд 14000 уурхайн ажилчид нас барж байна.

ЭРҮҮЛ УУШГИНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА” аян 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620532
1 эможи

Зочин
2020-10-17 11:30
keyboard_arrow_up