ЦЕГ: Ахмад ажилтан Ц.Нэргүйд гэр бэлэглэлээ

админ
2020 оны 10 сарын 16

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Автобаазаас “Өнгө нэмцгээе-2020” арга хэмжээний хүрээнд “Хариу нэхээгүй тус-5” сайн үйлсийн аяныг зохион байгууллаа. Ийнхүү Автобаазын ахмад ажилтан, бэлтгэл ахлагч Ц.Нэргүйд өргөө цагаан таван ханатай гэр хүлээлгэн өгсөн юм.

Ц.Нэргүй нь Цагдаагийн ерөнхий газрын Автобаазд будагчинаар ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтан билээ.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын “Ахмадын холбоо”-ноос сайжруулсан түлш, Автобаазын "Ахмадын зөвлөл"-өөс мөнгөн хандив, “Очир дагинас” ХХК, “Ахлагчийн зөвлөл”, “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс хүнсний бүтээгдэхүүний дээжээс бэлэглэлээ.

Энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцсон нийт алба хаагчдынхаа цаашдын ажилд амжилт хүсье.

Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620510
0 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up