БНСУ-аар дамжин ирэх иргэдийг дөрвөн газар тусгаарлана

админ
2020 оны 10 сарын 16

Arslan.mnУлсын Онцгой комиссын шийдвэрээр энэ сард нийт 16 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Энэ дагуу БНСУ руу долоо удаагийн тусгай нислэг хөөргөхөөр болсон. Хуваарийн дагуу тус улс руу энэ сарын 8, 12-нд тусгай үүргийн нислэгээр иргэдээ татсан бол маргааш /2020.10.16/Сөүл хот руу тусгай үүргийн нислэг хөөрнө. Энэ удаагийн нислэгээр гуравдагч орноос транзит зорчигчдыг авах хуваарьтай байгаа юм.

БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр дамжин ирэх иргэдийг ХӨСҮТ, Сүнжин Гранд, Хабу, Зүчи зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар тусгай хуваарийн дагуу нийт найман удаагийн нислэгээр Сөүл, Токио, Франкфурт зэрэг хотоос 1560 иргэнээ татан аваад байна. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 3561 иргэн ажиглалтад тусгаарлагдаж байгаа юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620500
0 эможи

keyboard_arrow_up