Зам тээврийн ослын улмаас нийслэлд НЭГ, орон нутагт ДӨРВӨН хүний амь нас хохирчээ

2020 оны 8 сарын 31

Arslan.mn

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 709 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 381 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.

Ослын улмаас таван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт дөрвөн хүний амь нас хохирсон байна.

  • 2020.08.29-ний шөнийн 00 цаг 20 минутын үед СХД-ийн 24-р хороо Баруун салааны замд Toyota Ist маркийн Б жолоочтой автомашин явган зорчигч 40 настай эрэгтэй Ч-г мөргөж амь насыг нь хохироосон, 
  • 2020.08.29-ний өдрийн 14 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3-р багийн нутаг дэвсгэрт асфальтан замд Hyundai Sonata-6 маркийн Н жолоочтой автомашин Toyota Prius маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 33 настай, эрэгтэй Г-ын амь нас хохирсон,
  • 2020.08.30-ны шөнийн 05 цаг 40 минутын үед Хэнтий аймгийн Дадал сумын 4-р багийн нутаг дэвсгэрт Нархан зочид буудлын хашаан дотор улсын дугааргүй даюун маркийн мотоцикл онхолдож, жолооч 45 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон,
  • 2020.08.30-ны өдрийн 14 цаг 40 минутын үед Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт асфальтан замд Hyundai Porter маркийн Г жолоочтой автомашин  төмөр хашлага мөргөж, зорчигч 28 настай, эрэгтэй Н-ийн амь нас хохирсон,
  • 2020.08.30-ны шөнийн 01 цаг 30 минутын үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р багийн нутаг дэвсгэрт марк, улсын дугаар тодорхойгүй автомашин явган зорчигч 71 настай, эрэгтэй Д-г мөргөж амь насыг нь хохироосон  хэргүүдийг тус тус шалгаж байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийг илрүүлж ажиллажээ. Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 106 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619545
0 эможи

Зочин
2020-09-01 08:01
arxinaas l vvdeltei shv de ervvl yawsan bol iim ym boloxgvi
Зочин
2020-08-31 13:23
ТЦА

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up