МҮИС-ийнхэн ЭХЭМҮТ-ийн эзэмшил газар луу халдлаа

админ
2020 оны 8 сарын 10

Arslan.mn

Нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүүн урд талын хашааг эвдэж буй үйл явцын талаар мэдээлэл  сошиал орчинд гарлаа. Тодруулбал, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүүн урд байрладаг Монголын үндэсний дээд сургуулийнхан хашааг эвдэж, тус төвийн эзэмшил газар луу халдахыг завдсан хэрэг юм. Энэ бол анхных биш бөгөөд удаа дараа дээрх үйлдлийг давтаж тус төвийн эзэмшил газар луу халдаж байгаа үйлдэл  гэдгээ эмнэлгийнхэн хэлж байна.

Энэ талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн цахим хуудаснаа “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүүн урд байрладаг Монголын үндэсний дээд сургуулийнхан манай байгууллагын хашааг эвдэж, ТӨВИЙН ЭЗЭМШИЛ ГАЗАР ЛУУ ДАХИН ХАЛДЛАА. Эмч, ажилчдын төлөөлөл рүү МҮДС-ийн эдийн засгийн тэнхимийн багш гэх эмэгтэй 10 гаруй эрчүүд дагуулан гарч ирж хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэн, манай харуул хамгаалалтын ажилчдыг зодох гэж дайрч бид цагдаад дуудлага өгч, хэрүүл маргааныг таслан зогсоолоо” хэмээн бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
2
619039
4 эможи

Zochin
2020-08-10 23:28
MҮИС гэж үнэн өөдгүй хүмүүсийн бөөгнөрөл
Зочин
2020-08-10 18:53
Зочин
2020-08-10 15:36
ЗАЙЛАА ГАЗРЫГХЭВЭЭР ҮЛДЭЭ. ЦҮНХ БАРИГЧ ДАРГА ШИЙДВЭР ГАРГА
иргэн
2020-08-10 13:59
МҮИС гэж ирээдүйн хүүхэд залуусын хувь тавилангаар бизнес хийж ямарч наад захын мэдлэг боловсрол олгож чадахгүй байж монголын хамгийн том сургууль гэж тэнэг реклам тавьдаг энэ сургуулийг татанбуулгаж мэргэжил сургалтын төв болгох хэрэгтэй
Зочин
2020-08-10 13:21
Энэ М Үндэсний Их Сургууль гэж хувийн эрх ашигаа хоохойлсон бузарыг газар байнаа. Нялхсын эмнэлгийн газрыг эргэн тойрныг авчхаад Монголын үр хүүхдийн төлөө хуруу ч хөдөлгөхгүй ахиад дайраад байгаагаа болиоч ээ. Сургалт муутай , өргөтгөл хийж төлбөр авахын дон.
Зочин
2020-08-10 12:42
keyboard_arrow_up