Н.Шинэбаатар: Орон нутагт нэг өдрийн дотор НАЙМАН ХҮН зам тээврийн ослын улмаас нас барлаа

2020 оны 8 сарын 07

 Arslan.mn
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 300 дуудлага хүлээн авсан байна. Үүнээс 197 нь  зам тээврийн осол хэргийн шинжтэй байжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас найман хүн нас барж 25 хүн гэмтсэн байна. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Н.Шинэбаатар “Тодруулбал, Архангай аймгийн Өлзийт суманд мотоцикл онхолдож 35 настай эрэгтэй Ж нас барсан. Мөн Булган аймгийн Баян-Агт суманд шороон замд Toyota Hilux машин онхолдож 63 настай эмэгтэй ослын улмаас нас барлаа. Мөн өдрийн 19 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сум 9-р баг Цагаан нуур тосгон Угтах хаалга гэх газар  асфалтан замд Тоёота Camry маркийн автомашин онхолдож жолооч, зорчигч нарын зургаан хүний амь нас хохирсон байна. Ослын улмаас   нас барсан хүмүүсийн хоёр нь найм болон 15 настай хүүхдүүд. Иймд жолооч нар орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулж, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэж байхыг анхааруулж байна. Хагас жилийн статистик тоон мэдээллээс үзвэл хүний амь нас хохирсон зам тээврийн ослын 18.5 хувь нь хурд хэтрүүлснээс болж гарсан. Мөн  орон нутгийн замд гарсан ноцтой  осол хэргийн 50-60 хувь нь хурд хэтрүүлснээс болж гарч байгааг замын цагдаагийн алба хаагчид анхааруулж байна” гэлээ. 

 Улсын хэмжээнд өнгөрсөн онд хурд хэтрүүлснээс болж 989 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Нийт осол хэргийн 76.6 хувь нь хөдөө орон нутгийн замд гарчээ. Тиймээс ч ЦЕГ, ТЦА-аас “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ” аян өрнүүлж жолооч нарыг хурдаа зөв тохируулан явахыг сэрэмжлүүлсээр байна. 


                                               Нийслэлд он гарсаар 70 мянга гаруй жолооч хурд хэтрүүлжээ

Arslan.mn
Гарч байгаа зам тээврийн осол хэргийг бууруулах зорилгоор нийслэл хотод замын цагдаагийн алба хаагчид эргүүл шалгалт хийхээс гадна камерийн хяналтаар зөрчил илрүүлж байна. ТЦА-ны Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний зохицуулах хэлтсийн Ахлах зохицуулагч, Цагдаагийн хошууч М.Гарьд “ Нийслэлийн хэмжээнд 74 цэгт камер байрлуулсан. Зөрчил илрүүлэх систем  бас бий. Он гарснаас хойш жолооч хурд хэтрүүлсэн 70 мянга гаруй зөрчлийг илрүүлсэн. Мөн 126 мянга гаруй жолооч нэгдүгээр эгнээгээр зорчсон байна. E police-д ирсэн зургаан мянга гаруй зөрчлийг хянаж, торгууль ногдуулсан” гэж мэдээллээ. Зам тээврийн осол хэргээс сэргийлж уулзвар бүр дээр хяналтын  камер ажиллаж байгаа учир иргэд хурд хэтрүүлэхгүй байх,  бүсээ зүүх, зогс шугамын ард зогсох ёстойг замын цагдаагийн алба хаагчид хэлж байна. 

ВИДЕО:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618990
0 эможи

Зочин
2020-08-07 19:14
Зочин
2020-08-07 12:57
keyboard_arrow_up