СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Морьтой гол гаталж явсан хүүхэд усанд осолдон нас баржээ

админ
2020 оны 7 сарын 30

Arslan.mn

Алтанбулаг сумаас  Налайх дүүргийн нутаг руу  морьд хүргэхээр явж байсан иргэд усанд осолдсон тохиолдол гарсан байна. Тодруулбал, Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат иргэн Д /25 настай, эрэгтэй/, нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны харьяат иргэн Г /22 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд гол гаталж чадсан. Харин хамт явж байсан өсвөр насны хүүхэд  А  морьтойгоо живж нас барсан байна. Онцгой байдлын аврагчид осолдсон газраас баруун зүгт 200 метрээс хүүхдийн цогцсыг гаргаж авчээ.  Мөн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Задгай”-д Туул голын салаанд 3 хүн усанд боогдсон тухай дуудлагыг онцгой байдлын аврагчид 07.28-ны өдрийн 13:28 цагт хүлээн авчээ. Улмаар гурван иргэний амь насыг авран хамгаалж,  аюулгүй газарт гаргасан байна. Ойрын өдрүүдэд д Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 60 см нэмэгдэж , үерийн түвшинг 10 см даван үерлэх төлөвтэй байна. Иймд голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага болон аялж зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618789
0 эможи

Зочин
2020-07-30 12:37
keyboard_arrow_up