Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Төв аймагт ажиллав

2020 оны 7 сарын 27

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон тус яамны холбогдох нэгжүүд, харьяа ГЗБГЗЗГ, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн хот төлөвлөлтийн хүрээлэнгийн төлөөллийн хамт Төв аймагт ажиллалаа.

Энэ үеэр "Шинэ Зуунмод", "Майдар хот" төсөлтэй газар дээр нь танилцаж, аймгийн удирдлагууд, төслүүдийн үйл ажиллагаанд оролцож буй зураг төслийн болон холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр шинээр хот байгуулахад тулгамдаж буй асуудал, эдийн засаг, хот төлөвлөлтийн хүрээнд шийдэл гарц гаргах, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах талаар нээлттэй санал солилцов.

Мөн аймагт баригдаж буй шинэ бүтээн байгуулалтуудын ажилтай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг сонсон ээлж дараатайгаар шийдвэрлэхээ мэдэгдлээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618723
0 эможи

Зочин
2020-07-27 16:04
keyboard_arrow_up