Шүүхээс Н.Номтойбаярт таван жил таван сар хорих ял оноов

2020 оны 7 сарын 08

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаярт таван жил таван сар, Б.Шижиржаргалд дөрөв, Б.Нямдаваад гурван жил хорих ял оноосон бол М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг 15 сая, Н.Баттөгсийг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэв.

Тодруулбал, шүүгдэгч Н.Алтансувдад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1, 3.5.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин,

  • Н.Номтойбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1, 3.3.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1.3-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж 5 жил 5 сар хорих ял,
  • Б.Нямдаваад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1, 3.2.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1.3-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасаж гурван жил хорих ял,
  • Б.Шижиржаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1, 3.2.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1.3-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасаж дөрвөн жил хорих ял,
  • Н.Баттөгст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1, 3.2.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1.3-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасаж 10 сая төгрөгөөр торгож, ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
  • Д.Батмөнх, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1, 3.5.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1.3-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэлх хугацаагаар хасаж 15 сая төгрөгөөр торгож, ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх шийдвэрийг гаргалаа.

Мөн Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал нарт оногдуулсан хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр болов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
2
confuse an post
1
angry an post
1
618447
15 эможи

Зочин
2020-07-08 16:05
keyboard_arrow_up