​“Яараад яахав дээ 2“ аянд Дорнодчууд нэгдлээ

2020 оны 7 сарын 07

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс санаачлан "Яараад яахав дээ" аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ  оны  эхний  хагас  жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний  аюулгүй  байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн. Үүнээс зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн байна. 

Энэ тоог тэг болгож, нэг амь нэгэн гэр бүлийг ч болов аврахын төлөө  тээврийн хэрэгсэл эзэмшиж, жолооны ард сууж байгаа хүн бүхний хүчин чармайлт чухал болохыг энэ аян та бүхэнд сануулж байна.

Тэгвэл тус аяны хүрээнд Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр сум хот хоорондын авто замаар дайран өнгөрч байгаа тээврийн хэрэгслүүдэд шил арчигчийн зориулалтын шингэн бэлэглэж, жолооч нарт анхааруулга бүхий зурагт хуудсыг тарааж ажиллаж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618436
0 эможи

keyboard_arrow_up