Автозамын хилийн боомтууд баяр наадмаар АМАРНА

2020 оны 7 сарын 06

 

Arslan.mn

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Монгол Улс-ОХУ, Монгол Улс-БНХАУ-ын авто замын хилийн шалган нэвтрүүлэх боомтууд амарна гэдгийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. 

Харин Олон улсын агаарын болон төмөр замын боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.

Тодруулбал, Сүхбаатар-Наушки, Алтанбулаг-Хиагтын хилийн боомтууд болон Буянт-Ухаа дахь олон улсын хилийн боомт 7 дугаар сарын 11-15-нд ажиллана. Мөн Сүхбаатар болон Эрээнцавын төмөр замын боомт амралтгүй ажиллана. Эрээнцавын авто замын хил нэвтрэх боомт баяр наадмын өдрүүдэд өглөөний 08.00-17.00 цаг хүртэл нээлттэй байна. 

Харин Цагааннуур-Ташанта, Боршоо-Хандгайт, Тэс-Шарсуурь, Ханх-Мондын боомт 11-15-нд амрах юм байна. Мөн Замын-Үүд, Баянхошуу, Бичигт, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастайн боомт 7 дугаар сарын 11-15 хүртэл ажиллахгүй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618420
0 эможи

keyboard_arrow_up