М.Алтангэрэл: “Аюулгүй ажиллагаа-Амьдралын баталгаа” арга хэмжээ зохион байгуулагдаж байна

админ
2020 оны 5 сарын 21

Arslan.mn

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас “Хүний эрүүл мэндэд болгоомжгүй хүнд, хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Аюулгүй ажиллагаа-Амьдралын баталгаа” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Алтангэрэлтэй ярилцлаа.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хөдөлмөр аюулгүй байдлын улмаас үйлдэгддэг хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хохирол учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлыг хийж хэрэгжүүлж байна вэ?

Та бүхний амрыг эрье. Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчих гэмт нь хэрэг нь хуучин эрүүгийн хуулийн 138,  183 дугаар зүйл ангиар зүйлчлэгддэг байсан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэчилсэн эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасны дагуу Бусдын амь насыг болгоомжгүй хохироох болон 11.3, 11.5 дугаар зүйлд зааснаар хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах зүйл ангиар зүйлчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн 04 дүгээр сараас 09 дүгээр сарын хооронд ихээр бүртгэгддэг.

Иймд барилга угсралт, уул уурхайн үйл ажиллагаа эрчимжих улирал ирж буйтай холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөр, аюулгүй ажиллагааны журам зөрчиж хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Аюулгүй ажиллагаа-Амьдралын баталгаа” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Өнгөрсөн жил мөн адил энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор 05 дугаар сарыг сонгон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран “Аюулгүй ажлын байр” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажилласан.

Хөдөлмөр хамгааллыг зөрчсөний улмаас үйлдэгдэж байгаа хэрэг өнгөрсөн онд болон энэ онд хэр их бүртгэгдсэн бэ?

Хүний эрүүл мэндэд болгоомжгүй хохирол учруулах гэмт хэрэг нь 2019 онд 88 бүртгэгдэж 2018 онтой харьцуулахад 11.3 хувиар өсч, 2020 эхний улиралд 33 бүртгэгдсэн нь 2019 оны мөн үеэс 9.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Энэ төрлийн гэмт хэрэг нь 2019 онд 88 бүртгэгдсэнээс Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн журам зөрчсний улмаас үйлдэгдсэн нь 35 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 9 нэгжээр буюу,4.6 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

Он гарсанаар Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон 14, эрүүл мэндээрээ хохирсон 12 гэмт хэрэг бүртгэгдээд байна.

Энэ төрлийн гэмт хэрэг ямар шалтгаанаас болж гол төлөв гараад байна вэ?

Гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судлаж үзэхэд иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг, барилга дээр ажиллаж буй ажилтан нь өөрийн эрх үүргээ мэддэггүй аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөн ажилладаггүй, хамгаалах хэрэгсэлийг өдөр тутамдаа хэрэглэдэггүй, талбайн эмх цэгц ерөөсөө байдаггүй, өндөрөөс унах болон бусдын дээрээс багаж хэрэгсэл, бусад эд зүйл унахаас урьдилан сэргийлж хамгаалалтын хаалт, торыг хийдэггүй, хөдөлмөр аюулгүй байдлын инженергүй, инженертэй боловч хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгыг өдөр тутамд өгдөггүй, барилга угсралтын ажлын үед мөрдөх нийтлэг журмыг зөрчсөний улмаас үйлдэгдэж байна.

Мөн нэмж хэлэхэд иргэд маань өөрсдийнхөө аюулгүй байдлаа сайн ханган ажиллаж, цалин авахаа нэн тэргүүнд тавилгүйгээр эхлээд аюулгүй ажиллагаагаа л нэн тэргүүнд тавьж баймаар байна.

Иймд иргэд та бүхнийг өөрийнхөө мөн гэр бүлийнхээ төлөө өөртөө болон бусдад учирч болох гэнэтийн аюул ослоос урьдчилан сэргийлж аюулгүй ажиллагааны дүрэм журмыг сайтар судлан дагаж мөрдөхийг уриалж байна. Хамгийн үнэт эрдэнэ бол хүн та юм. 

Ярилцсанд баярлалаа.

-Та бүхэнд ажлын амжилт хүсье баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617267
0 эможи
keyboard_arrow_up